![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/b8df31e4b43a5b7b/98f90da569ea7086big.jpg)
Түүнчлэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төсвийн тодотголоор хууль хяналтын байгууллагад 981 сая төгрөг нэмэгдэж төсөвлөгдсөн байгаа. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч соён гэгээрүүлэх ажиллагааг явуулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуралдааны үеэр онцлов. Ингээд уг тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төсөл байнгын хорооны хэлэлцэх гурав дахь асуудал байв. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуух болон санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс оруулж ирсэн төслийг эхний хэлэлцүүлгээр нь баталсан юм. Төгсгөлд нь Хүний эрхийн дэд хорооны даргаар Ардчилсан намаас Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд гишүүдийн 100 хувийн нэгдсэн саналаар дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.