Төрийн нарийн бичгүүдийн үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгүүдийн үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо

Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо.

Энэ дагуу :

·      Жамсрангийн Батболд – Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

·      Жигжиддашийн Баярцэцэг – Хууль зүйн яамны

·      Равжихын Эрдэнэбүрэн – Барилга, хот байгуулалтын яамны

·      Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ – Боловсрол, шинжлэх ухааны яамны

·      Баасандоржийн Батзаяа – Зам, тээврийн яамны

·      Пүрэвийн Алтангэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын яамны

·      Рэнцэндоогийн Жигжид – Уул уурхайн яамны

·      Хадбаатарын Золжаргал – Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны

·      Баасанжавын Ганцэцэг – Хөдөлмөрийн яамны

·      Баасанжавын Отгонжаргал – Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны

·      Бэгзсүрэнгийн Шинэбаатар – Эдийн засгийн хөгжлийн яамны

·      Даваадоржийн Дэлгэрцогт – Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус тус түр орлон гүйцэтгэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилогдсон хүмүүсийг хариуцсан ажилдаа эзэн болохыг захиж, амжилт хүслээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж