Нээлтийн харваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Нээлтийн харваа эхэллээ


Улсын баяр наадам ойртож байгаа энэ өдрүүдэд Монгол түмэн хэн гэдэг бөх түрүүлж, хэн гэдэг харваачийн цэц мэргэн , ямар хүлэг морьд зүс сайтай байгаа тухай хэдийнэ ярьж эхэлжээ . Үндэсний спортын төрлүүдийн тэмцээнүүд ч шил дараалан явагдах сурагтай байна. Бөхчүүд ч бэлтгэлд гарахаар зэхэж эхэлсэн бол бусад үндэсний спортынхон ч бэлтгэл, сургуулилтаа базааж байна . Тухайлбал, сурын талбайд үндэсний сурын харваачид цэц мэргэнээ шалгаж байна.

Өнгөрсөн бямба гаригт буюу өчигдөр эхэлсэн нээлтийн харваа нь үндэсний сурын цол зэрэг олгох тэмцээний тоонд ордог юм. Мөн тус тэмцээнийг  залгуулан хэд хэдэн сурын харваа болох ажээ. Үүний дотор чансаагаараа наадмын харвааны дараа орох улсын аварга шалгаруулах тэмцээн багтаж байгаа бөгөөд  ирэх долдугаар сарын эхээр Багануур дүүрэгт болох юм байна.

Score stidio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж