Жүжигчин Кети Холмос экс нөхөр Том Крузээс салсан нь түүний амьдаралд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь билээ. Гэсэн хэдий ч түүний аз жаргалтай инээмсэглэл эргэн ирсэн бололтой сүүлийн үед Их Британийн жүжигчин Жереми Стронгтой болзох болсон гэнэ. Хосууд анх 2010 оноос л бие биенээ мэддэг байсан аж. Тэд хамтдаа Бродвейд хамтдаа жүжиг үзэж, дараа нь халуун кофегоор нэгнийгээ дайлж их л дотно байсан гэнэ.
Энэхүү романтик болзоо Кетид таалагдсан бололтой аз жаргалтай инээмсэглэлээ нүүрэндээ тодруулан байсан нь түүний талаар хэвлэлийнхэн Кетигийн инээмсэглэл эргэн ирлээ хэмээн бичихэд хүргэжээ.
Э.АНХТУЯА