Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг.
Ор үндэслэлгүй гүтгэлэг нийтэлж, олон нийтэд тараасан mass.mn сайтын удирдлага болон уг гүтгэлэгийг захиалгаар нийтлүүлсэн этгээдүүдийн үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах шаардлагатай гэж үзэж ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Цөмийн энергийн асуудал нь Монгол улсад төдийгүй олон улсын түвшинд анхаарлын төвд байгаа өнөө үед Цөмийн энергийн газрын холбогдох удирдлагыг ингэж гүтгэн, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд ч муугаар нөлөөлөх тул асуудлыг маш яаралтай холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсчээ.