“Саутгоби ресорс”-ийн хувьцаа унав

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

“Саутгоби ресорс”-ийн хувьцаа унав

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч, төрийн өмчит компани “Чалько” Монголд Овооттолгой, Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүж зэрэг нүүрсний дөрвөн том төсөл хэрэгжүүлж буй Канадын Саутгоби ресорс компанийн эзэмшлийн хувьцааны 58 хувийг 926 сая ам.доллараар худалдаж авах гэрээнээс татгалзсаны дараа тус компанийн хувьцаа урьд хожид үзэгдээгүйгээр унажээ.

Саутгоби ресорс компанийн хувьцааны хаалтын ханш өчигдөр 6.5 хувь болж буурсан бол Хятадын Чалько компанийн хувьцаа өмнөх өдрийнхөөс гурван хувиар өссөн үзүүлэлт гарсан талаар “RTHK” сайт мэдээлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж