
Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ё.Өнөрбаяр нар ажиллаж байгаа. Харин эх сурвалжийн мэдээлсэнээр Ч.Амарболд нь Н.Мөнхбатаар, О.Зоригт нь Ж.Энхчулуунаар нэмж өмгөөлүүлэхээр болсон байна.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 07-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болж Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон.
Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм.
Д.ЖАРГАЛ