Египетэд Башар аль-Ассадын эсрэг жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Египетэд Башар аль-Ассадын эсрэг жагсаал болжээ

Египетийн Кайр хот дахь Сири улсын Элчин сайдын яамны гадаа олон тооны хүн цугларан Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг эсэргүүцэн томоохон жагсаал зохион байгуулжээ.

Харин энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 16 хүн гэмтэж бэртэн, долоон хүн баривчлагдсан байна. Сирийн Элчин Сайдын гадаа цугласан жагсагчид Сирийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэн буруушаасан уриа лоозон хашгирч, тэднийг тараахыг оролдсон цагдаа нарруу чулуу шиджээ.

Мөн тэд Сирийн Элчин сайдын байрны эргэн тойрондох хамгаалатыг эвдэн, Сирийн төрийн далбааг авахыг оролдсон байна. Египет улсад сүүлийн үед Сирийн эсэргүүцэгчдээр толгойлуулсан эсэргүүцлийн бүлгүүд байгуулагдах нь ихэсчээ.

Сири улсад Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг халах бослого гарсанаас хойш байдал хурцдаж, иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа бөгөөд тус улсаас 200 мянга гаргуй хүн дүрвэж, олон мянган хүн амь үрэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж