Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Лондоны Металлын бирж дээр өчигдөр нэг тонн зэс 7,665.0 ам.доллараар худалдаалагдаж, өнгөрсөн хоногийн дээд үнэ 7,700 ам.доллараас 0.17 хувиар буурсныг дэлхийн номер нэг түүхий эд худалдан авагч Хятадын эдийн засгийн гол индикаторууд буурсантай холбон тайлбарлаж байна.

Зэсийн үнэ Лондоны Металлын бирж дээр өнгөрсөн наймдугаар сарын 23-нд нэг тонн нь 7,720 ам.доллар хүрсэн нь өнгөрсөн сарын хамгийн дээд ханш байв. Харин Шанхайн Futures Exchange бирж дээр нэг тонн зэс 56,090 юаниар худалдаалагдсан нь 0.16 хувиар буурсан үзүүлэлт аж.

Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурч байгааг эс тооцвол өнгөрсөн даваа гаригт газрын тосны үнэ өссөн нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлтийг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотой.

Харин мягмар гаригийн байдлаар Азийн үнэт цаасны индексүүд харьцангуй тогвортой байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж