Apple-ийн “UDID” код хулгайлагдаагүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Apple-ийн “UDID” код хулгайлагдаагүй гэжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Apple-ийн 12 сая төхөөрөмжийн кодыг хакерууд  хулгайлсан хэргээр өчигдөр буюу мягмар гаригт мэдэгдэл хийжээ. Учир нь “AntiSec” нэртэй хакерийн нэгэн бүлэглэл өнгөрсөн даваа гаригт Apple-ийн 12 сая UDID кодыг бид эзэмшсэн хэмээн дээрх кодууд бүхий нэгэн файлыг интернэтэд байршуулсан аж.

UDID код гэдэг нь 40 тэмдэгт бүхий Apple-ийн тоног төхөөрөмжинд байдаг код гэнэ. “AntiSec” дээрх файлыг интернэт сайтанд тавиад Холбооны мөрдөх товчооны ажилтан Кристопер Станглийн зөөврийн компьютерээс хулгайлсан хэмээн хавсарган бичсэн байжээ.

Харин Холбооны мөрдөх товчооны зүгээс дээрх мэдээллийг эрс няцааж, уг  компьютерт ийм мэдээлэл агуулж байсан гэх  ямар ч баримт байхгүй хэмээн өчигдөр хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж