Клинтон, Хейг хоёр Ираны талаар санаа нийлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Клинтон, Хейг хоёр Ираны талаар санаа нийлэв


Гэрэл зургийг  AP

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба Их Британийн Гадаад хэргийн шинэ сайд Уильям Хейг хоёр Ираны асуудлаар санал нэгтэй байгаагаа баасан гаригт Вашингтонд мэдэгдлээ. Вашингтонд хийсэн айлчлал нь Их Британийн шинэ сайдын анхны гадаад айлчлал болсон юм. Засаглал солигдсон ч АНУ ба Их Британийн “онцгой харилцаа” үргэлжилнэ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хоёр гишүүнд  гол асуудлуудаар зөрөлдөөн байхгүй гэдгийг тэд харууллаа.

Одоо Нью-Йоркт Иранд авах дөрөв дэх хоригийн баримтыг боловсруулж байна. Их Британийн шинэ сайдтай хийсэн хэвлэлийн бага хурал дээр Хиллари Клинтон шинэ хориг арга хэмжээний тогтоолгүйгээр Иран үл тоомсорлож буйг санууллаа. Клинтон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Бразил ба Турктай Ираны цөмийн асуудлаар зөвлөлдсөн байна. “Бразил өнөөг хүртэл ерөнхийлөгч Лула Иранд очоод асуудлыг шийднэ гэж найдаж байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Бразилийн лидерийн айлчлал тийм амжилттай болно гэдэгт найдахгүй байгаа юм” гэж Клинтон хэлсэн байна. Бид цэргийн ажиллагаа явуулах талыг огт хэрэгсээгүй биш, харин цэргийн ажиллагааг гаргахгүйн тулд хориг арга хэмжээг авах ёстой гэж үзэж байна хэмээн хоёр сайд мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж