Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2008-2015 он хүртэл үргэлжлэх “Төрийн албан хаагчдын орон сууц” аймгийн дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд “Орон ууцны санхүүжилтийн корпораци”-тай хамтарч Мандал суманд төрийн албан хаагчид болон бага дунд орлоготой иргэдэд зориулсан 18, Сүхбаатар суманд бага дунд орлоготой иргэдэд зориулсан 30, төрийн албан хаагчдын 20 айл, Хушаат, Баруун бүрэн суманд тус бүр дөрвөн айл , Баянгол суманд найман айлын сууцыг барьж, 54 төрийн албан хаагч шинэ орон сууцтай болжээ. “100 мянган айл” орон сууц төслийн хүрээнд 710 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс барилга угсралтын ажил 50 хувьтай, “Тун Жөү” ХХК-ийн “Жаргалан хотхон”-ны 96 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, Сүхбаатар суманд баригдах “Залуус хотхон”-ны 40 айлын орон сууцны газар олголт, зураг төсвийн ажил дуусч байна. Мөн аймгийн төвд шинээр баригдах “Төгс үндэс” ХХК-ны орон сууцны хорооллын газрыг ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан олгожээ.
Р.Бумдарь /Сэлэнгэ/