Ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэл базааж эхлэхтэй холбогдуулан энэ сард цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинэжилгээний хүрээлэнгээс мэдээлжээ. Энэ сарын цаг агаарын ерөнхий төлвөөр баруун зүгийн нутаг, Алтай, хангайн уулархаг нутгаар өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар дулаах байх аж. Сарын хоёр буюу гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, Алтай, Хангайн уулархаг нутаг болон бусад нутгаар шөнөдөө нэг хэм дулаанаас дөрвөн хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Эдгээр нутгуудад агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, зарим газар дунжаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Иймд нойтон цас орж, цочир хүйтрэхээс өмнө үр тариа, төмс хүнсний ногоо хураах, тээвэрлэх, хадлан тэжээлээ бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэйг УЦУОШХ-ээс анхааруулж байна.
Э.САР