Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Улаан-Овоогийн нүүрсний ордын төслийг Канад Улсын “Рэдхил Энержи Инк” компаний хөрөнгө оруулалттай “Редхил Монголия” ХХК 2010 оноос эхлэн ашиглаж эхлэжээ. Энэ хугацаанд ОХУ-д 648,0 тонн, Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцад 4991 тонн, орон нутагт 3870 тонн нүүрс нийлүүлсэн байна. Зам дагаж хөгжил гэж Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумыг дайран Улаанбаатар-Алтанбулагийн хатуу хучилттай замтай холбогдох хайрган хучилттай замыг хатуу хучилттай зам болгож өөрчлөх ажлын зураг, төсөв, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг боловсруулж байгаа аж. Мөн Түшиг сумын 21 хүнийг Хүнд даацын автосамосмалын операторын сургалтанд хамруулж, ажлын байртай болгожээ.

Р.Бумдарь /Сэлэнгэ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж