Бизнес бүлэглэлээс ангид байхыг үүрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Бизнес бүлэглэлээс ангид байхыг үүрэгдлээ

ЦЕГ-ын шинэ дарга Б.Билэгт ажлаа аваад хоёр хонож байгаа ч дэд дарга нараа шинээр томилоод амжсан. Харин тэрээр өчигдөр Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр тэрээр шинэчлэлийн Засгийн газрын болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал,

1. Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болох

2. Цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг байхын тулд мэдээлэл, дуудлага хүлээн авдаг суваг, холбооны системийг боловсронгуй болгох

3. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд цагдаагийн байгууллагын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгааг хангах арга хэмжээ авах

4.
Цагдаагийн байгууллагын алба хаагчийн бүхий л үйл ажиллагааг хууль, журмын дагуу стандартчилалтай болгож, шуурхай идэвхтэй болгох үр дүнг хангах,

5. Цагдаагийн байгууллагын удирдах ажилтан нь манлайлал, ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх ёстой зэрэг шаардлагыг тавьсан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж