Москва ба Бразили визийн дэглэмийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Москва ба Бразили визийн дэглэмийг цуцлав


Зургадугаар сарын 7-ноос эхлэн Орос, Бразили хоёр хооронд визийн дэглэм цуцлагдана. Ажил, амралтаар явах хүмүүсийн тоо эрс өсч байгаагаас 90-ээд оноос зогсоод байсан хоёр орны хоорондын нислэгийг сэргээх үүргийг нисэхийнхэн авлаа. Энэ бүгдийг Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Москвад айлчлах үеэрээ Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай ярилцан тохиролцсон байна. Хоёр орны хооронд худалдааны эргэлтийг жилдээ 10 тэрбум ам.долларын хэмжээнд хүргэх боломж байгааг ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэв. Хамтын ажиллагааг хоёр орон сансрын салбар, өндөр технологи ба энхийн атомын болон холбооны салбарт бэхжүүлэн хөгжүүлнэ. Орос Бразилид баригдах дөрвөн усан цахилгаан станцын тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Дэлхийн санхүүгийн хямралд төгсгөл ирээгүй учраас Орос, Бразили хоёр үндэсний валютаараа тооцоо хийх  төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байна.

Москвагаас Лула да Силва шууд Тегеранд очиж, Махмуд Ахмадинежадтай хэлэлцээр хийх юм. Энэ талаар Медведев ярихдаа НҮБ-аас арга хэмжээ авахын өмнөх  Ирантай хийгдэж байгаа  хамгийн сүүлчийн дипломат  оролдлого ч байж магадгүй гээд Бразилийн ерөнхийлөгчийн айлчлал амжилттай байх болно гэдэгт найдаж байна гэжээ. Бразилийн ерөнхийлөгч Ираны цөмийн хөтөлбөрт хандаж байгаа дэлхийн олон нийтийн санаа бодолтой нэгдэхийг Ахмадинежадад ятгах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж