Жирэмсэн эмэгтэйчүүдэд алим, загас сайн нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэйчүүдэд алим, загас сайн нөлөөтэй

    Швейцарийн эрдэмтдийн нотолж буйгаар эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ алим, загас идэх нь урагт нь маш сайнаар нөлөөлдөг гэнэ. Байнга алим, загас иддэг эхээс төрсөн хүүхэд багтраа болон харшлын өвчнөөр бараг өвддөггүй болохыг тогтоожээ. Эрдэмтэд эхийнхээ гэдсэнд байгаа 1200 хүүхдэд судалгаа хийсэн байна. Тэдгээр хүүхдийг таван нас хүртэл нь ажиглахад багтраа болон харшлын өвчин огт илрээгүй байна. Тиймээс эхчүүд минь хүүхдээ харшил, багтраагаар өвдүүлэхгүй гэвэл жирэмсэн үедээ загас болоод алимийг их хэмжээгээр хэрэглэрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж