Урлагаар дамжуулан нийгэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Урлагаар дамжуулан нийгэмшүүлнэ

Монголын урлагийн зөвлөлөөс Энэтхэг улсад Монгол улсаас суугаа  Элчин сайдын яам болон уран бүтээлч Н.Ганхуягийн санаачлагаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урлагаар дамжуулах хөгжүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг маргааш 10.00 цагт зохион байгуулах гэж байна.

Урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгчдийг сургах энэхүү сургалтыг Энэтхэг улсын Дели хотын “Урлагаар дамжуулан соёлын өвийг өвлүүлэх нийгэмлэг”-ийн тэргүүн Алпана Наяак, нийгэмлэгийн гишүүн Трипати Приядаршини нар удирдан явуулах ажээ. Үүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багш, мэргэжлийн бүжигчин, оюутан гээд нийт 40 хүн хамрагдах юм байна. Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс урлагийн үнэт чанарыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийг зорьж буйгаа онцолж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн хамгийн эмзэг бүлэгт багтдаг бөгөөд улсын хэмжээнд 7850 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна тооцоо байдаг ажээ. Тэдгээр хүүхдийг хөгжүүлэхийн тулд тусгай бэлтгэгдсэн багш, арга зүйчид ажиллах шаардлагатай ч, ажиллах боловсон хүчин дутмаг байсаар байгаа юм. Тиймээс энэ удаагийн сургалтыг Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яам ивээн тэтгэх ба Монголын урлагийн зөвлөлөөс иймэрхүү сургалт цаашид зохион байгуулж байх талаар мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж