”Дугаараа сольсон жолоочийн эрхийг хасна”

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

”Дугаараа сольсон жолоочийн эрхийг хасна”

Нийслэл хотод замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ аваад долоо хоног өнгөрлөө. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч ажлын таван өдрийн нэг өдөр 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлаж байгаа. Мөн Зvvн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хvртэлх чиглэлийн нэгдvгээр эгнээгээр зєвхєн нийтийн тээвэр зорчиж байна. Энэ мэтчилэн олон арга хэрэгжvvлээд байгаа билээ. Гэхдээ энэ санал санаачилгыг дэмжих нэгэн байхад эсэргvvцэх нь ч цєєнгvй байх юм. Ажлын ганцхан өдөр л машинаа замын хөдөлгөөнд оролцуулахгvй, нийтийн эрх ашгийг хvндэтгэж болох байтал элдвийн арга сэдэх нь ч олон байгаа аж. Хvний дугаар гуйж тавина, арын хаалгадаж давхар дугаар авна, ингээд ч зогсохгvй хvний машины дугаарыг ч хулгайлж тавьж байгаа тохиолдол цєєнгvй илэрсэн байна. Энэ асуудлаар болон замын хєдєлгєєны ачааллыг бууруулах арга хэмжээ хэр vр дvнтэй байгаа талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга С.Энхбаттай ярилцсан юм.

-Машины дугаарыг давхар авч байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Ер нь нэг хvн хоёр дугаар авах боломж байдаг юм уу?

-Тийм тохиолдол гарч байгаа. Бид Авто тээврийн газарт хяналт тавьж ажиллаж байна. Манайхаас Авто тээврийн газарт албан бичиг хvргvvлээд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн. Замын хєдєлгєєний ачааллыг бууруулах арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш буруу зєрvv номер зvvх, хоорондоо дугаараа солих, хуурамч номер хэрэглэх асуудал гарч байна. Хэрэв ийм зєрчил илэрвэл авто машин жолоодох эрхийг нь хасах хvртэл арга хэмжээ авч байгаа. Тvvнчлэн эрvvгийн хэрэг vvсгэнэ.

-Тийм зөрчил хэр олон гарсан бэ?

-Цөөнгvй. Баянгол, Чингэлтэй дvvрэгт цөөн биш удаа гарсан.

-Тэгэхээр Авто тээврийн газраас давхар дугаар олгосон тохиолдол гарсан гэсэн vг vv?

-Дугаар олгох ажил манайхаас Авто тээврийн газар руу шилжсэн. Тэр vед алдаа гарсан. Vvнийг засах шаардлага тавьсан. Давхар олгосон дугаарыг цэгцэлж байгаа.

-Тээврийн хэрэгслийг улсын дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулах ажил эхлээд долоо хоног єнгєрлєє. Ер нь хэр vр дvнтэй байна вэ?

-Энэ ажил эхэлснээс хойш замын ачаалал 20 орчим хувиар буурсан гэсэн vзvvлэлттэй байна. Ерєнхийдєє замын ачаалал харьцангуй буурсан дvр зураг ажиглагдаж байгаа болов уу. Энэ ажлыг зохион байгуулснаас хойш Манай Замын цагдаагийн газрын Шуурхай Удирдлагын хэлтэст єдєрт зам тээврийн осол хэргийн дуудлага 200 гаруй ирдэг байсан бол одоо 100 гаруй болсон. Тэгэхээр осол, хэргийн тоо нэгээс хоёр дахин буурсан гэсэн vг. Мєн эзэнгvй болоод эзэн холбогдогч нь тогтоогдоогvй хэргийн гаралт ч буурсан байна. Vvнээс энэ ажил vр дvнтэй болж байгааг харж болно. Бидний зvгээс “Замын хєдєлгєєний соёлыг хамтдаа бий болгое” гэсэн уриаг дэвшvvлэн ажиллаж байгаа.

-Өдөрт хөдөлгөөнд оролцдог машины тоо хэд болж багассан бэ, Хэд дэх өдөр хамгийн цөөн машин хөдөлгөөнд оролцож байна вэ?

-Өдөрт дунджаар 200 мянга гаруй машин хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр дугаарын хязгаарлалт хийснээр өдөрт 80 мянган машин хөдөлгөөнд оролцож байна гэсэн vг. Гэхдээ их дээд сургуулийн хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто машины ачаалал эрс нэмэгдэж байгаа. Мєн зам засварын ажил єрнєж байгаа учраас зарим гол замыг хаасан. Тиймээс бусад замын ачаалал нэмэгдэхээс єєр аргагvй. Гэхдээ хязгаарлалт хийж єгснєєр тээврийн хэрэгслийн тоо харьцангуй цөөрч, 20 орчим хувиар буурсан гэж хэлж болно. Тухайлбал, нэг өдөрт 10 машины хоёр нь хөдөлгөөнд оролцохгvй гэсэн vг.

-Иргэдээс санал, гомдол хэр ирж байна вэ?

-Их ирж байгаа. Манайх 96.3 радиогоороо дамжуулан єдєр бvр иргэдийн гомдол, саналыг авч байгаа. Иргэдийн 99 хувь нь эерэг хандлагатай байна.

-Захирамжуудад тавих хяналт сайн байж чадаж байгаа юу?

-Хяналтыг маш сайн тавьж байгаа. Гудамж замын камеруудыг нэгдvгээр эгнээ рvv чиглvvлсэн. Бид хvрээгээ тэлж, хязгаарлалт тогтоосон гудамж замын тоог нэммээр байдаг. Гэтэл дахиад л нэгээс хоёр цагдаа хэрэг болно. Тиймээс манай цагдаа нар хvрэлцэхгvй байна.

-Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар маш сайн хяналт тавьж байсан. Нэг зам дээр гурваас дөрвөн цагдаа зогсч харагдсан. Харин энэ долоо хоногоос цагдаа нарын тоо цєєрсєн харагдана билээ. Энэ нь цагдаа нар хvрэлцэхгvй байгаатай холбоотой юу?

-Манай цагдаа нар ядарч байна. Ямар ч амралтгvй 07:00-22:00 цаг хvртэл ээлжгvй ажиллаж байгаа. Бусад цагдаагийн байгууллагаас дэмжлэг авах хvсэлт тавьсан.

-Өнгөрсөн даваа гаригт л гэхэд зургаагийн тоогоор төгссөн машин явж харагдсан. Мөн нэгдvгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явах ёстой. Гэтэл зарим машинууд дvрэм зєрчєєд байгаа. Vvнд ямар арга хэмжээ ноогдуулах вэ?

-Нийтийн тээврээс бусад машин нэгдvгээр эгнээгээр явсан тохиолдолд захиргааны хариуцлага тооцно. Эрхийг нь хасах хvртэл арга хэмжээ авна.

-Эдгээр арга vр дvнтэй байвал цаашид vргэлжлvvлэн хэрэгжvvлнэ гэсэн. Тийм боломж хэр харагдаж байна вэ?

-Бид зохион байгуулалтаа сайн хийж, улам нарийн болгоно. Хоёр, гуравхан єдєр хэрэгжvvлээд орхигдуулахгvй. Орхивол энэ ажил биш болно. Тиймээс хамтдаа хичээх ёстой.

Б.АЗ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж