Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр нийслэлд хийгдэж байгаа,цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өгч гэр хорооллыг амны тохилог сууцтай болгох ажил нэлээн өргөн далайцтай явагдаж байгаа, гэр хороололд дахин төлөвлөлт зайлшгүй хийгдэх хэрэгтэй, 2013 онд 40.000 айл өрх гэр хороололд амины тохилог сууцанд амьдарна, энэ ажилд иргэдээ татан оролцуулна гээд дахин төлөвлөлт хийхийг иргэдээс уриалж тэдний санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад оролцсон иргэд хотын даргын хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Багануур дүүргийг хөгжүүлэх, бие даасан хот болгох тухай асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад тусгасан байгааг дурдаад, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.