
Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, МҮХАҮТ-ын Дэд дарга М.Оюунчимэг, “Allworld Exhibitions” компанийн Азийн салбарын захирал Brendan Jennings нар оролцож үг хэллээ. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ирэх дөрвөн жилд уул уурхай, барилгын салбарын хөгжил үргэлжлэх болно. Үүнд техник технологи маш чухал үүрэгтэй. Тиймээс энэ үзэсгэлэнгийн ач холбогдол их юм” гэдгийг онцоллоо.
“Mining Mongolia 2012” үзэсгэлэнд 24 орны 200 гаруй компани, төлөөлөгч оролцож байгаа юм. Үүнээс 70 хувь нь Монголд шинээр орж байгаа гадаадын томоохон компаниуд.
Монгол уламжлалын дагуу их хэнгэрэг дэлдсэнээр албан ёсоор нээгдсэн үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх юм.
Г.Батболд