Эмчилгээний тусгай хөтөлбөр боловсруулна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Эмчилгээний тусгай хөтөлбөр боловсруулна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр яамны дэргэдэх Дотрын өвчин судлалын салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бөөрний архаг болон хурц дутагдалтай хүний тоо жил ирэх тусам нэмэгтэж байгаатай холбогдуулан эмчилгээ, оношлогооны асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, одоогийн байдлаар бөөрний дутагдалд орсон өвчтнүүдийн гол эмчилгээ болсон гемодиалезын аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 30, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 4, Бүсийн оношлогоо, эмчилгээний дөрвөн төвд тус бүр хоёр ажиллаж байгаа бөгөөд ачаалал ихтэй байдаг ажээ. Тиймээс ачаалал ихтэй эмчилгээ, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, мэргэжлийн эмч, ажилтнуудыг тасралтгүй чадавхижуулах сургалтанд хамруулж байх талаар санал бодлоо солилцжээ.

Хурлын үеэр албаныхан сүүлийн жилүүдэд иргэдийн цусны даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөн нас барах нь ихсэх болсон тул  энэ өвчлөлийг эмчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар дагнасан хөтөлбөр боловсруулах тал дээр санал нэгдсэн байна. ийнхүү эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбар зөвлөлийнхнөөс хоёр ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж, түргэвчилсэн судалгааг 14 хоногийн хугацаанд хийхийг үүрэг өглөө.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж