Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт гахайн сонгомол мялзан өвчин болох нь батлагджээ.
Тиймээс Дархан сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 03-наас хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээр тогтоосон бүсэд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. гахайн сонгомол мялзан өвчин илэрсэн хоёр айлын 69 гахай, 43 торой үхжээ.
Д.ЖАРГАЛ