Bank of China төлөөлөгчийн газраа нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Bank of China төлөөлөгчийн газраа нээнэ

Монгол улсын эдийн засаг өсч, хөгжихийн хэрээр дэлхийн тэргүүлэх компаниуд, банк санхүүгийн байгууллагууд Монголд төлөөлөгчийн газар, салбараа нээсээр байна. Тэдний нэг болох Bank of China /ВОС/ Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ Монголбанкинд өгчээ. Төв банкнаас хүсэлтийг нь судалж байгаа, хараахан шийдвэрлээгүй байгаа аж.

Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг ВОС-г 1912 онд Хятадын Засгийн газраас байгуулжээ. Шанхай болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Зах зээлийн үнэлгээ нь 540 орчим тэрбум ам.доллар.

Олон улсын томоохон банкуудаас “Standard Chartered” болон ING Улаанбаатарт албан ёсоор Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Банк санхүүгийн салбар нь өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулинд хамаарагдаж байгаа. Гадны томоохон банкууд манайд үйл ажиллагаагаа явуулахаар бол Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ ВОС салбараа биш Төлөөлөгчийн газраа нээж байгаа болохоор уг хуулинд хамаарагдахгүй юм байна.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж