McDonald’s цагаан хоолтнуудад үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

McDonald’s цагаан хоолтнуудад үйлчилнэ

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан McDonald"s анх удаа цагаан хоолтнуудад зориулсан түргэн хоолны сүлжээ рестронаа ирэх 2013 онд Энэтхэг улсад нээхээр болжээ.

McDonald"s энэхүү ресторандаа өөрийн нэрийн Мак бургерээ цагаан хоолтнуудад зориулан ямар ч махгүй гаргах гэнэ. Энэтхэгт McDonald"s-ийн сүлжээ ресторан аль хэдийнэ нэвтэрсэн ч тус улс дахь Хинди болон Лалын шашинтнуудын шашны  онцлогоос шалтгаалан цагаан хоолтон олон байдаг.

Энэхүү цагаан хоолтой түргэн хоолны сүлжээ ресторан Энэтхэгийн баруун хойд хэсэгт орших Амритсар хотод эхэлж нээгдэх юм байна.

Тус компанийн Энэтхэг улс дахь төлөөлөгчийн мэдээлснээр McDonald"s дэлхийд анх удаа цагаан хоолтнуудад зориулсан түргэн хоолны ресторан нээж байгаа нь энэ аж. Түүнчлэн McDonald"s-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр үнийн хувьд ч хамгийн боломжийн үнээр худалдаалах юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж