
Энэ ажлын хүрээнд нийтдээ 40 шахам дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргах шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал, Шүүхийн тухай хуультай холбоотой 12, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 6, Шүүхийн захиргааны тухай хуультай холбоотой 10, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 5, Эвлэрүүлэн зуучлах тухай хуультай холбоотойгоор 5 журмыг тус тус боловсруулах ажээ.
Дээрх журмыг ирэх арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар захирамжид тусгасан тухай байна.
Д.ЖАРГАЛ