Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлгийн 80 жилийн ой саяхан тохиожээ. Ойн үеэр тус эмнэлэгт ажиллаж байсан ахмадууд одоо ажиллаж байгаа эмч, ажилтнуудтай уулзаж, өөрсдийн түүхэн замнал, ажил амьдралаа дурсан нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлсэн байна. Энэ үеэр Уньт, Хонгор багийн эмч П.Даваасүрэн, Л.Тунгалаг-Эрдэнэ, ажилтан Э.Мэндсайхан нар Эрүүлийг хамгаалах байгууллагын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Мөн хүүхдийн эмч Б.Туяацэцэг, вакцинжуулагч Д.Сэлэнгэ, эмэгтэйчүүдийн бага эмч Э.Дэмбэрэл, жолооч Г.Баярсайхан зэрэг нэлээд хүмүүст Булган аймгийн ЗДТГ-аас шагнаж урамшуулсан бөгөөд ойн арга хэмжээнд зориулан наадам зохиосон байна.
Э.САР