НҮБ ажилгүйдэл өсөх хандлагатай байгааг онцлов

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

НҮБ ажилгүйдэл өсөх хандлагатай байгааг онцлов

НҮБ-ын Ажил эрхлэлтийн хорооноос өчигдөр буюу мягмар гаригт мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн нийт ажилгүй иргэдийн 12.9 хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд 2017 он хүртэл байдал энэ хэвээр үргэлжилбэл ажилгүй залуусын тоо улам өсөх хандлгатай байгааг онцолжээ.

НҮБ-ын албаныхны мэдээлснээр дээрх тоонд 15-24 насны залуусыг оруулан тооцож байгаа юм байна. Харин бүс нутгийн хэмжээгээр авч үзвэл энэ тоо Хойд Африк болон Ойрхи Дорнодын улсуудаар хамгийн их байгаа аж.

НҮБ-ын ажил эрхлэлтийн хорооны төлөөлөгч Эйкхард Эрнестийн мэдээлснээр дэлхийн улс орны Засгийн газрууд тогтмол ажлын байраас гадна түр ажлын байрыг гаргах нь зүйтэй. Учир нь түр ажлын байр ажиллах хугацааны хувьд богинохон ч 15-24 насныханд дараагийн ажлаа эрхлэхэд ихээхэн туршлага болно гэдгийг тэрбээр онцолжээ.

Түүнчлэн 2012 оны байдлаар дэлхий дээр ажилгүй байгаа нийт 74 сая залуус 2017 он гэхэд ядаж, 73 сая хүртэл буурна гэдэгт бид итгэлтэй байна хэмээн тэрбээр мэдэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж