Ж.Энхболд СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Ж.Энхболд СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй байжээ

“ЖИГҮҮР ГРАНД ГРУПП” ХХК-ийг гүтгэгч, “БЭЛЛА БИТТИ” дэлгүүрийн эзэн Ж.Энхболд өөрийн амьдардаг байрныхаа СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй байжээ.

Улаанбаатарыхан бидний Турк нэхий дээл болон бэлэн хувцас худалдан авч гангалдаг байсан “Бэлла битти” дэлгүүр юм. Энэ дэлгүүр нь 3 салбартай бөгөөд чамгүй үнэтэй бараа зардагийг хүүхнүүд бид андахгүй. Энэхүү дэргүүрийн эзэн Ж.Энхболд саяханаас хэвлэлийн баатар болоод байгаа. Тэрбум төгрөгийн  үл  хөдлөхтэй ,  3 салбар брэнд дэлгүүр ажиллуулдаг энэ нөхөр “Жигүүр Гранд Групп”-ийн барьсан “Хос жүрж хотхон”-ны оршин суугч юм байна. Бидний авсан баттай эх сурвалжаар оршин суугч Ж.Энхболд нь 2008 оны хоёрдугаар сараас хойш СӨХ-ийн төлбөр болох 1580270/нэг сая таван зуун наян мянга хоёр зуун далан/ төгрөгийг төлөөгүй байна. Уул нь уг мөнгө түүний хувьд 1 дэлгүүрийнх нь 1 өдрийн орлогоос ч бага мөнгө билээ. Төлбөрөө нэхсэн холбогдох ажилтнуудыг хэл амаар доромжлон өдий хүрсэн бөгөөд энэ байдлыг зогсоохоор тус СӨХ-өөс Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж