Уг сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, НИТХ, нийслэлийн Засаг дарга тамгын газраас зохион байгуулж байгаа аж. Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлчээр батлагдан гарсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтууд үндсэндээ энэхүү хуулинд тусгагдсан байгаа аж.
Төсвийн шинэ хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа гэлээ.
Төсвийн тухай хуулинд туссан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг хэрхэн бодит ажил хэрэг болгох талаар сургалтаар дамжуулан иргэдэд олгох зорилттой байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. Сургалтын эхний ээлж буюу нийслэлийн есөн дүүргийн 125 хорооны 1100 гаруй иргэн энэ сарын 8-нд болох бол 21 аймгийн 329 сумын 1100 гаруй төлөөлөгчид “Шууд ардчилал”ын анхны багш нар бэлтгэх сургалтанд хамрагдах юм байна.