Ургац хураалтад цэргүүдийг оролцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад цэргүүдийг оролцуулна

Дорнод аймгийн хэмжээгээр энэ жил  үр тарианы 7 аж ахуй нэгжийн  8 тариа бригадууд Чулуунхороот, Цагаан-овоо, Баян-Уул, Халх гол 4 сумдад үйл ажиллагаа явуулж байна. Нийт 18 мянган  га-д тариалалт хийсэн бөгөөд үүний 20 га-д овъёос, 800 га-д арвай, 5 мянган  га-д рапс, 200 га-д гурвалжин будаа, 12 мянган  га- д улаан буудай тариалжээ. Одоогийн байдлаар  ургац хураалтанд 24 комбайн, 37трактор, 19 жатка, 2 пүү, будаа цэвэрлэгч 10, үр сортлогч 4, будаа ачигч 11, цахилгаан эх үүсвэр 9, үндсэн 85 ажилчин, гэрээт болон түр 68 хүн ажиллаж байгаа аж.  Цаашид 9 сарын 10-наас ургац хураалт жигдрэхэд оюутан, цэргийн алба хаагчдыг  аж ахуй нэгжүүд татан авч ажиллуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

                                                                                                                                           Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж