
Тус клубын гишүүн гавъяат багш Түвшинтөгс “өглөө найман цагт дунд сургуулиуд ордог. Хүүхдүүд хамгийн түрүүнд босдог. Харин хүүхдээ уруу татах янзтай эцэг эх унтах маягтай болоод удаж байна. Харин нийслэлийн удирдлагууд өглөө 8:00 цагт эхлүүлдэг болгосон нь эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ зэрэгцэн босох боломж олголоо. Ийм шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагад баярлаж яваа шүү” гэж байлаа. Эртэч Монгол уулзалтын зочин Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний дараа индэрт гарч “бага байхад аав ээж маань: “Уруудахад унтах, мартах, идэх, Өөдлөхөд санах ,сэрэх, сойх” гэж сургадаг байсан. Дулам докторын хэлсэн үгтэй энэ үг дүйж байна. Би суулийн үед хотыхныг дуурайгаад унтамхай болоод байсан юм. Төрийн байгууллагуудыг цагийн хувиарт өөрчлөлт оруулж өглөө найман цагт цугалдаг болголоо. Хэдүүлээ эрт босч хийж бүтээх хөгжих чиглэлийг барих болно гэж хэлэв. Сэрүүн тунгалаг намрын өглөөний уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат оролцлоо. Өглөө эрт босвол нэгийг харна гэж.