Фронтиер хуралдаан зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Фронтиер хуралдаан зохион байгуулагдаж байна

Олон улсын хөрөнгө оруулагчдын Фронтиер хуралдаан 6 дах жилдээ
зохион байгуулагдаж байна

Монгол улсын эдийн засаг хурдацтай хєгжиж, байгалийн нєєц баялагаараа дэлхийн анхаарлын тєвд байгаа энэ үед Монголд хөрөнгө оруулагчдын тоо өссөөр байгаа юм. Тэр утгаараа Улаанбаатар хотод  хөрөнгө оруулагчдын томоохон чуулга, уулзалт, хуралдаанууд байнга зохиогдох болсон бөгөөд  олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол улсад зохион байгууллагддаг томоохон хэмжээний уулзалтуудын нэг болох “Фронтиер” /Frontier/ хуралдаан 9 сарын 3,4,5-ны өдрүүдэд Blue Sky зочид буудалд зохион байгуулагдаж  байна.
Фронтиер хуралдаан энэ жилийн гол зорилгоо гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол улсад  хөрөнгө оруулах боломж бүхий бизнес эрхлэгч байгууллага, хувь хүмүүстэй холбох, цаашлаад олон улсын зах зээл дээр бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байгаа Монголын компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад шинэ гарц, боломж  нээж  өгөх гэж тодорхойлсон байна.
6 дах жилдээ зохион байгуулагдаж буй Фронтиер хуралдаанд Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид, томоохон бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид болон олон улсын   хөрөнгийн биржийн нэр хүнд бүхий хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд оролцож “Монголын хөрөнгө оруулалтын уур амьсгал“ гэсэн дэд сэдвийн дор “Ирэх сонгууль хийгээд гадаадын хөрөнгө оруулагч нарт түүнээс гарах нөлөө”, “Хөрөнгө оруулалт огцом өөрчлөгдөж байгаа энэ үед Монголын компаниуд хаана, хэрхэн хөрөнгөө өсгөх вэ?“, “Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой болон бусад уул уурхай, уул уурхайн бус төслүүд“ сэдвүүдийн дор санал бодлоо хуваалцах юм. 70 гаруй илтгэгч илтгэл тавихаар төлөвлөгдсөн  энэ хуралдаанд төлөөлөгчөөр оролцож буй ХААН Банкны гүйцэтгэх захирал Норихико Като хуралдааны эхний өдөр “ХААН Банкны стратеги болон Монголын банкны салбарын тойм“ сэдвийн дор Монголын арилжааны банкуудын хөгжил тэдэнд учирч буй саад бэрхшээл, жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх бизнесийн боломж болон банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар илтгэл тавилаа.
өнгөрсөн жил 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байсан  бол энэ жил энэ тоо  600-д хүрч, тэр дотроо 150 гаруй зочид төлөөлөгчид Хонг Конг, Их Британи, ОХУ болон Канад, Япон  улсаас ирсэн байна.  

Байгууллагын харилцааны хэлтэс
Утас:976-11-332333 /31-52/
Факс: 976-11-70117023
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж