Цөмийн зэвсгийнхээ хэмжээг нээх үү? | News.MN

Цөмийн зэвсгийнхээ хэмжээг нээх үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгийнхээ хэмжээг нээх үү?


Саяхан АНУ өөрийн цөмийн зэвсгийн тоо хэмжээг гарган тавьсан билээ. Хувийн судалгааны нэг компани Америкийн цөмийн цэвсгийн мэдээллийг бараг зөв гаргасан байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны баримтаар өнгөрсөн жилийн есдүгээр сарын байдлаар АНУ-д 5113 цөмийн цэнэг байлаа. Тэнд алсын зайн тусгалтай болон ойрын зайн зөөгч нарт байгаа болон тэдний нөөцийн цэнэгийн тоо ч орсон байлаа.  Харин зэвсэглэлээс хасагдан задлагдах цэнгийн тоог хамруулаагүй байна. Шинжээчид тийм цөмийн цэнэг АНУ-д 4-5 мянга байгаа гэдэг.

Хэдэн арван жилийн турш Америкийн цөмийн зэвсгийн хэмжээ маш нууц байлаа. Энэ цагаар судалгааны олон  хувийн байгууллагууд бие даан тэр тоог гаргахаар оролдож байв.. Тэдний нэг нь Америкийн эрдэмтдийн холбоо (АЭХ) юм. АЭХ-ны Цөмийн мэдээллийн төсвийн захирал Ханс Кристенсены хэлснээр тэдний гаргасан тооцоонд АНУ-д 5100 цөмийн цэнэг байгаа гэсэн байв.

“Бид 13 цэнэгээр л алдсан байна. Ер нь улсын нууцын талаар яригдаж байгаа гэхээр энэ бол их дажгүй тооцоо” гэж тэр хэлээд зэвсэглэлд тавих хяналтаар өвчилсөн хэсэг хүмүүс ийм тооцоо хийж чадсан байхад  манай өрсөлдөгч нар үүнийг хийх нь тодорхой гэв. Тэд өөрсдийн мэдээллийг нийтэд нээлттэй мэдээллээс авсан аж. Зарим тоог сониноос ч авч болохоор байсан гэнэ. Шинжээч нарт одоо Америкийн цөмийн завсгийн хэмжээ биш харин тэдний жишээгээр нэн түрүүнд Орос, Хятад хоёр өөрсдийн цөмийн зэсгийнхээ хэмжээг гаргах уу гэдэг асуудал л сонирхолтой байна.

Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч Николя Саркози Францын цөмийн зэвсгийн тоог 300 хүртэл хорогдуулах төлөвлөгөөгөө зарлаж байлаа. Их Британийн Засгийн газар 1998 онд байлдааны бэлэн байдалд байгаа цэнгийнхээ тоог 200 нэгжээс хэтрүүлэхгүй хязгаарлахаар мэдэгдсэн юм. Одоо байгаа мэдээгээр Орост 12 мянга орчим цэнэг байна. Москва нууцаа хэзээ ч дэлгэхгүй, тэд АНУ дангаараа цөмийн цэнэгээ хорогдуулж байгаад нь дотроо баярлаад сууж байна гэж НҮБ-д АНУ-ын элчин байсан Жон Болтон хэлж байна.

“Хятад 300 орчим цөмийн цэнэг ба 30-40 баллистик пуужинтай. Тэд өөрсдийн цөмийн зэвсгийн талаар бараг мэдээлдэггүй, одоо ч мэдээлэхгүй” гэж хувийн судалгааны компанийн захирал Дэрил Кимбалл хэлжээ. Тэд яасан цөөхөн зэвсэгтэй юм бэ гэж дэлхий доогтой хандана гэдгээс эмээж байгаа гэж хэлжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-16 182.160.32.62

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португалй
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж