
Дэд даргаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга хийж байгаад дөрөвдүгээр сард хүсэлтээрээ чөлөөлөгдсөн М.Ганбаатарыг томилсон байна.
Харин Тамгын газрын даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Адъяабазарыг томилжээ. Мөн эрүүгийн цагдаагийн даргаар дэд хурандаа Н.Ууганбаяр томилогдсон байна.
Тэрбээр өмнө нь энэ газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм.
Улсын мөрдөн байцаах газрын даргаар Ч.Батсүхийг томилсон байна. Тэрбээр мөн Эрүүгийн цагдаагийн газар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан юм.
Д.ЖАРГАЛ