Өвчнөөс сэргийлэх тарилга өвчин дагуулах уу

Хуучирсан мэдээ: 2012.09.05-нд нийтлэгдсэн

Өвчнөөс сэргийлэх тарилга өвчин дагуулах уу

Өнгөрөгч гуравдугаар сараас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хүний хөхөнцөр вирусын вакциныг тарьж эхэлсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд энэ вакцины тухай таагүй мэдээлэл дэгдлээ. Энэ мэдээлэл жирийн иргэдийн санааг зовоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоог багагүй нэмэгдүүлжээ.

Сөрөг нөлөөлөл илэрнэ…

Одоогоос таван сарын өмнө өсвөр насны охидод тарьж эхэлсэн хөхөнцөр вирусын эсрэг вакцин нь 15 хоногийн турш сөрөг нөлөөлөл дагуулдаг гэдгийг хэрэглэх зааварт нь хавсаргасан байдаг. Голчлон мэдрэгддэг сөрөг нөлөөлөл толгой өвдөх, ходоод, гэдэс хямрах, бага аарцгийн үрэвсэлт өвчлөл багтдаг. Гэвч АНУ-д эдгээр сөрөг нөлөөллүүдээс гадна таагүй үр дүн илэрсэн хэргүүд олноор гарчээ. Тухайлбал, сохрох, үргүйдэх, таталт өгөх зэрэг хүнд төрлийн эмгэгүүд гарсан байна. Харин Монгол Улсад иймэрхүү хүнд эмгэг гараагүй. Харин ухаан алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байсан ч ХӨСҮТ-д ийм төрлийн мэдээлэл бүртгэгдээгүй байсан юм. Гэтэл амьдрал дээр сөрөг үр нөлөөлөл илэрснийг гэрчлэх хүмүүс бас байна. Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Хоролсүрэн “Манай охин ухаа алдаж унасан хэд, хэдэн удаа. Тэр даруй эмнэлэгт хандсан боловч ядарсан байна гэсэн онош тавьсан. Энэ вирусын эсрэг вакцин тариулсны дараа хэдэн хоног орноосоо ч босч чадахааргүй болтлоо халуурсан. Сонин телевизээр аймаар юм ярьж байна. Бага зэрэг айж байна” гэж ярьж байна.

Ташаа мэдээлэл гэж үү?

Үүнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон бусад албаны хүмүүс хэлж, баталж байна. “Энэ бол ташаа мэдээлэл. Хөхөнцөр вирусын тариаг хйилгэснээс хойш сөрөг нөлөөллүүд ажиглагддаг. Түүнээс биш хүн үхээд байхаар тийм хүчтэй нөлөөлөл ажиглагддаггүй. Одоогийн байдлаар энэ вакциныг дэлхийн 36 орон дархжуулалтын ерөнхий товлолдоо оруулсан. 100 гаруй орон товлолдоо оруулалгүй хэрэглэж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ вакцины найрлаганд мөнгөн ус ороогүй. Мөн дархлал тогтоох хугацаа 10-аас дээш жил байдаг” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярив. нэхүү вакциныг өнгөрсөн гуравдугаар сараас 15000 гаруй охинд тариад байна. 2008 онд хийсэн “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн дунд Хүний папиллома вирусын тархалтыг тогтоох судалгаа”-аар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд хүний папиллома вирусын тархалт 35 хувь, 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд 48,5 хувь, 45-49 насны эмэгтэйчүүдийн дунд 26 хувь гарсан байна. Одоогийн байдлаар үүнээс өөр томоохон судалгааг хийгээгээгүй цаашид хийх төлөвлөгөөтэй байгаа гэж мэргэжилтнүүд дуулгав. “Бид тандах судалгааг нарийн зохион байгуулна. Мөн нийт эмэгтэйчүүдийн дунд дахин томоохон судалгааг зохион байгуулах төлөвлөгөө бий” гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд ярив.


АНУ-д 10 гаруй охин сохорчээ

2008 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин тариулснаас болж 15 охин хорвоог харж чадахааргүй болсон гэсэн мэдээлэл гарсан. Мөн 10 гаруй хүүхэд учир нь үл мэдэгдэх шалтгаанаас болж нас барсан тухай мэдээлж байв. Гэвч одоогоор вакцинаас болж нас барсан эсэхийг бүрэн тогтоогүй байгаа ч ийм байж болох магадлалтай гэж Стенфордын их сургуулийн эрдэмтэд нотолж байна. Гардасир нэртэй уг вакциныг лабораторид хулгана дээр туршилт хийхэд ихэнх хулганад хурц хэлбэрийн эмгэг илэрч таван хулганы гурав нь үхсэн байна. Энэ тухай мэдээллийг CNN-ээр мэдээлсэн. “Энэ вакцин аюултай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлаж эмчилгээнд хэрэглэхийг нь зогсоох хэрэгтэй. Хар тугалга болон мөнгөн ус өөр хүнд төрлийн бодисууд илэрсэн. Хэрвээ бид нацист нар шиг бөөнөөр нь хоморголон устгахыг хүсээгүй л бол ямар нэгэн шийдвэр гаргах цаг нь болсон. Нуугаад байх зүйлгүй” гэж Доктор, профессор Блейлок ярьжээ. Энэ бол одоогоос яг хоёр жилийн өмнөх ярилцлага. Тухайн үедээ олныг гайхшруулж, АНУ-ын эрүүл мэндийн хорооныхон ч эргэн харах тал дээр томоохон ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ. Испани улсын эрүүл мэндийн яам, Испанийн Засгийн газраас Гардасир вакциныг өсвөр насны охидын ДНК болон удмын санд нөлөөлж болох талтай гэж үзэн эмчилгээнээс хасчээ. Валенсиа хотод таван охин нас барсантай холбогдуулан энэ шийдвэрийг гаргажээ. Европын холбооны ихэнх улсууд үүнийг хэрэглэхгүй тухайгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор хүргэжээ.

“Энэ бол байж болох хамгийн зөв сонголт. Насанд хүрсэн хойноо хүнд өвчинд нэрвэгдэж байхын оронд бага насандаа сэргийлж вакцин тариулах нь хамгийн зөв. Үүнд манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нөлөөлнө гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Виват ярьсан юм.

Ирэх 10-ны өдрөөс эхлэн дөрөв хоногийн хугацаанд Сэлэнгэ, Баянгол дүүрэг, Өмнөговь, Эрдэнэт зэрэг нутгуудад гурав дахь тунг тарьж эхэлнэ. Нийтдээ 15000 гаруй өсвөр насны охид хамрагдах тооцоог ХӨСҮТ-ээс хийжээ.

ТООН ХЭЛЭЭР

Өнгөрсөн гуравдугаар сарын сарын 12-ны өдрөөс эхэлж, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Мянганы сорилтын сангаас GARDASIL дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийж эхэлсэн. Энэ төрлийн өвчиний өндөр тархалттай Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон нийслэлийн Багануур, Баянгол дүүргийн 14 мянга 248 охинд хийх төлөвлөгөөтэй эхлүүлсэн.

Өмнөговь аймгийн хэмжээнд дархлаажуулалт 91.3 хувь, Сэлэнгэ аймаг 69.1 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 78.7, Баянгол дүүрэгт 65.3 хувьтай байгаа аж. Мөн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 40 охин вакцин тариулсан. Ойролцоогоор 11 мянган охин энэ вакциныг тариулаад байна.


ХЭН ЮУ ХЭЛЭВ

Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс даваа гаригт мэдээлэл хийсэн. Хуралд оролцогчид “Хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон төрөлтэй байдаг. Гардасил бол үүнээс зөвхөн дөрвөн төрлийн вирус болох умайн хүзүүний HPV 6, 11, 16, 18 вирусын халдварын эсрэг вакцин аж. Найдвартай эсэх нь тогтоогдоогүй, тариулсны дараах сөрөг үр дагавар олон байдаг тус холбооны эмэгтэйчүүд тайлбарласан. Тухайлбал Гардасил вакцин хүний хөхөнцөр вирусын дархлааны эсэргүүцлийг улам сулруулж үргүй болгодог улмаар амь насанд ч хүрэх аюултай гэсэн юм. Дэлхий нийтээрээ Гардасил вакцинаас татгалзаж байгаа, Испанид насанд хүрээгүй хоёр охин уг вакцины эхний тунг хийлгээд бие нь муудсан тул хоёр дахь тунгаас эхлэн вакциныг зогсоосон. Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид 5-10 жилийн дараа үргүй болох, улмаар Монгол Улсын удмын сан тасрах нэг эхлэл болж магадгүй” гэж  тус холбооныхон анхаарууллаа.

Энэ хэвлэлийн хурлаас өмнө facebook хуудас, Twitter болон интернэтийн хэрэгслээр энэ Гардасил үргүй болгодог гэх мэдээлэл олон гарч байсан. Иймэрхүү мэдээлэл хүмүүст айдас болгоомжлол төрүүлж байгаа нь тодорхой. Гэвч бас туршилт, судалгаагаар хөтөлбөргүй нотлогдоогүй зүйлд итгэхэд хэцүү. Юутай ч энэ  талаархи гадаадын хэвлэл болон бусад албаны эх сурвалжуудад вакцины хор нөлөө, сөрөг талуудыг тайлбарласныг хүргэж байна.

Гардасил аюул ямар “сүүдэр” дагуулав?

Хүний их эмч, Сиднейн Их сургуулийн аспирантурт суралцаж буй  Г.Анарын бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Америкийн эмч нарын холбооны сэтгүүлд хэвлэгдсэн нэг нийтлэлд, 2006 оны зургадугаар сараас 2008 он дуустал АНУ-д Гардасилын 23 сая тун тариулсны дараа бүртгэгдсэн 12 мянга 424 гаж нөлөөг нягтлан судалсан байна. Эдгээрээс 11 мянга 652 нь хөнгөн, 740 нь хүнд гаж нөлөө (эмнэлэгт хүргэгдсэн, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, тахир дутуу болсон) байсан 32 хүн нас барчээ. Үүнд ухаан алдсан 1869, тарьсан газар хөндүүрлэсэн 1741, толгой эргэсэн 1572, огиулсан 1164, толгой өвдсөн 937 тохиолдол илэрчээ. Нэг хүнд олон гаж нөлөө илрэх явдал мөн байсан аж. Хүнд гаж нөлөө гэсэн томъёон доор 28 харшлын түргэн илрэх урвал, 56 венийн судасны тромбо-эмболи (судас бөглөрөх), 42 Гиллян-Баррегийн синдром (ГБС), 725 хэт мэдрэг байдал, 10 нугасны миелит, 9 нойр булчирхайн үрэвсэл, 32 нас баралт бүртгэгдсэн байна. Харшлын түргэн илрэх урвалын талаарх мэдээллийн тал нь хангалттай хэмжээнд байгаагүй учир судалгаанаас хасагдаж, үлдсэн 14-өөс дөрөв нь л вакцинаас хойш нэг хоногийн дотор тохиолдсон жинхэнэ хурц харшлын урвал байсан нь тогтоогдсон  гэж нийтэлсэн байна.

UBMAN.mn вэб сайт: ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИН бол АСАР ТОМ ЗАЛИЛАН

Сүүлийн 20 жил шүүн тунгааж эргэцүүлэн бодохоо бараг больж гагцхүү гадаадынхны бүх зүйлд сохроор шүтэн мөргөж үнэн хэрэг дээрээ тэдний заавраар Монгол улс, монголын ард түмнийг "удирдаж" ирсэн манай "дэндүү гэнэн эрх" баригчдад "Гардасил" нэртэй гурван тунгийн вакциныг 300 ам.доллараар шахсан байна.

Доктор Майк Адамс /АНУ/:Гардасил вакцин бол биологийн зэвсэг
Gardasil Vaccine Victims and Deaths – Did You Know?

Албан ёсны баримтуудыг нь шалган үзвэл: Энэ бүх түүх нь полимераз гинжин урвалийг ашиглаж Хүний папиллом /манайд хөхөнцөр вирус гэдэг байна/ вирус (ХПВ)-ыг тодорхойлох авсаархан тест-системийг үйлдвэрлэдэг “HiFi DNA Tech” компаниас эхэлдэг. Одоо энэ компани өөрийн энэхүү технологио АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүнүүд ба эм бэлдмэлүүдийн хяналтыг удирдах газар (FDA)-аар вирусын тест системүүдийн II ангилалд оруулахаар хөөцөлдөж байна. Тэгвэл тус компанийн энэхүү аламыг нь ойлгож дүгнэхийн тулд вирусзүйн тест системүүдийн II ба III ангиллуудын хооронд дахь ялгааг ойлгох шаардлагатай болж байгаа юм. II ангиллын тест систем нь үнэн хэрэг дээрээ аюултай эсвэл аюулгүй ч байж чадах системүүд гэсэн үг ба хэдий ийм байдаг боловч тус Удирдах газар ийм системүүдийг зах зээлд гаргахад аюулгүй гэж үзсээр байна.

2007 оны аравдугаар сарын 12-нд “HiFi DNA Tech” корпораци шүүхийн журмаар Удирдах газрыг албадан шахаж ХПВ-ыг тодорхойлдог энэ технологио II ангилалд оруулахыг оролдож байсан -http://www.news-medical.net/?id=31180-ээс үзнэ үү/.

Үүнээс өмнө 2007 оны гуравдугаар сарын 7-нд “HiFi DNA Tech” полимераз гинжин урвалжийг ашиглаж ХПВ-ын халдвар байгаа эсэхийг тодорхойлдог энэ тест системийн ангиллаа өөрчлүүлэхээр Удирдах газарт шаардлага хүргүүлж байжээ.
 
Полимераз гинжин урвалийн аргаар ХПВ-ыг тодорхойлдог системийг үйлдвэрлэдэг нэг компаниас Удирдах газар ХПВ-ын халдвар нь умайн хүзүүний хавдарыг үүсгэдэггүй гэсэн байр суурьтай болсон гэдгийг нь үндэслэж энэ системээ II ангилалд оруулах тухай шаардлагыг Удирдах газарт хүргүүлж /мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж/ байгаа юм байна.

Эмэгтэй хүн хүний папиллом вирусаар халдварласан эсэхийг тогтоох тест системийн ангиллыг өөрчлүүлэх тухай энэ шаардлага /огноо: 2007.3.07/ одоо ч FDA – Удирдах газрын сайтанд дээр байгаа. (http://www.fda.gov/ohrms/dockets/dockets/07p0210/07p-0210-ccp0001-01-vol1.pdf/

Энэ баримт бичгийг Удирдах газар өөрөө устгасан тохиолдолд /тэдэнд ийм хүсэл байсан нь тодорхой болсон/ түүний хуулбарыг хүмүүст хүргэх зорилгоор бид өөрсдийн сервер дээр бас тавьсан байгаа. http://www.NewsTarget.com/downloads/FDA-HPV.pdf

Энэ баримт бичигт  “Тус Удирдах газраас 2003 оны 3-р сарын 31-нд гаргасан хэвлэлийн мэдээлэл нь 1988 оноос хойш хүн эмнэлэг ба технологийн салбарт олсон ололт амжилтуудыг хүлээн зөвшөөрч “ХПВ-ээр үүсгэгддэг ихэнхи халдварууд нь түр зуурын богино хугацаатай байдаг ба умайн хүзүүний хорт хавдартай холбоогүй” гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, 2003 оноос эхлэн тус Удирдах газрын судалгаа, шинжилгээний хэсэг нь ХПВ-ын халдварыг хорт хавдарын өндөр эрсдэлтэй өвчлөлд хүргэдэг гэж цаашид үзэхээ больсон ба олон нийтэд зориулсан энэ талын нийтлэлүүддээ энэ байдлыг тооцсон болно. Гэвч үйлдвэрлэлд тавигдах хэм хэмжээнүүдийг хянаж зохицуулж байхын тулд урьдын хуучин ангилалын схем ашиглагдсаар байгаа юм. Хуучин энэ схемд ХПВ-ын тест нь умайн хүзүүний хорт хавдарын эрсдлийг үнэлэх тест” гэж өгөгдсөн байгаа.

Энэхүү шаардлагыг Удирдах газрын сайтнаас үзэж болно: (http://www.fda.gov/bbs/topics/NEWS/2003/NEW00890.html).

2003 онд Удирдах газар-FDA нь ХПВ-ын халдвар бол умайн хүзүүний хавдартай холбоогүй гэдгийг аль эрт мэдэж байсан байна. Тодруулбал,  ХПВ-халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэдэггүй байна. Тэгвэл манай охид, эмэгтэйчүүдийг энэ вакцинаар заавал журмаар толгой дараалан вакцинжуулж эхэлсэн энэ кампанит ажилд чухамдаа тэднийг умайн хүзүүний хорт хавдараас “аврах” гэдэг газар сайгүй түгэн тархаж байсан уриа, лозонгууд нь шийдвэрлэх түлхэц өгч байсныг одоо Та санаж байна уу. Гэвч Хүний Папилом Вирус нь залуу эмэгтэйчүүдэд заналхийлдэггүй гэдгийг эдгээр бүх баримт бичгүүд нэг мөр харуулж байна.

ХПВ-халдвар нь ямар ч вакцин хэрэггүй, өөрөө аяндаа алга болдог. Ангиллыг өөрчлүүлэх тухай гаргасан тэр шаардлагад дурьдснаар ХПВ-ын халдварууд нь цаанаас хязгаарлагдмал /ямар нэг өвчлөлд хүргэдэггүй/, ямар нэг эм бэлдмэлүүд болон вакцинуудын шаардлагагүйгээр цаанаасаа байгалийн замаараа гадагшилж алга болдог байна.Умайн хүзүүний хорт хавдарыг ХПВирус үүсгэдэггүй ба харин энэ вирусын халдварыг биедээ байнга байлгаад байх боломжийг олгодог тухайн эмэгтэйн бие организмын байнгын эрүүл бус байдал нь хорт хавдарт хүргэдэг байна.

Энэхүү шаардлагад дурьдснаар, сүүлийн 15 жилийн турш энэ сэдвээр нийтлэгдсэн судалгаа, шинжилгээний шинэ мэдээллүүдэд тулгуурлан ХПВ-ын халдвар авсан байгааг тогтоож чухам ямар хэлбэрийн вирус байгааг тодорхойлж байгаа нь ер нь умайн хүзүүний хорт хавдарын эрсдлийг үнэлэхтэй ямар ч холбоо байхгүй гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх болсон юм. ХПВ-ээр үүсгэгдсэн хурц халдваруудын ихэнх нь өөрөө аяндаа биеэс гадагшлан алга болдог.

Гардасил вакцин ямар аюултай вэ

Гардасил вакцин нь зарим эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нь 44,6 хувь нэмэгдүүлж болох ажээ. Чухамдаа Гардасил вакцинд агуулагдаж байгаа ХПВ-ын хэлбэрүүдтэй ижил хэлбэрийн вирусуудаар нэгэнт халдвар авсан байгаа эмэгтэйчүүд энэ вакциныг хийлгэвэл ийм хавдраар өвчлөх эрсдэл нь огцом нэмэгдэнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, ХПВ-ын халдварыг биедээ “аюулгүй” байдлаар нь тээж яваа залуу эмэгтэй хэрэв ийм вакциныг хийлгэвэл энэ нь тэр халдварыг нь “сэдрээн идэвхжүүлж” улмаар хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарахад хүргэж болно гэдгийг тогтоосон байна. Энэхүү баримт нотолгоо нь ийм вакцин эмэгтэйчүүдийн биед хорт хавдрын өмнөх өөрчлөлтүүд гарч хөгжихийг нь хурдасгадаг гэсэн үг юм.
Гардасил вакцин нь ямар ч ашиггүй, бүүр онц аюултай байж болох тухай мэдээллийг АНУ-ын Хүн Эмнэлгийн Холбооны сэтгүүл дээрээс  http://louisville.edu/medschool/med-peds/residents/journal-club/11-07%20Article.pdf  үзэж болно. Мөн хуулбарыг нь бид өөрсдийн сервер дээр тавьсан болно. http://www.newstarget.com/dowloads/HPV-Vaccine-Effects.pdf

Гардасил /GARDASIL/ вакцин бол өнгөрсөн түүх нь ихээхэн эргэлзээ сэжигтэй, өөрийн вакцинууд ба эмүүдийн үнээ зохиомлоор хэт хөөрөгдсөн гэж, оффшор бүсэд салбар компаниа нээж татвараас зугтсан гэж, илэрхий биодээрэм хийсэн гэж, FDA-Удирдах газрын үйл ажиллагааг шүүмжлэгчдийг гүтгэн гутаахын тулд тус газартай хуйвалдсан гэж олон удаа буруутгагдаж байсан, өөрийн эмүүдийн талаархи сөрөг мэдээллүүдийг /VIOX-ийн түүхийг интернэтээс олоод үзээрэй/ нуун дарагдуулж байсан зэрэг гэмт хэргийн шинжтэй бусад олон хэргүүдтэй холбогдож байсан хүчирхэг “МERCК” корпорацийн үйлдвэрлэн борлуулдаг  вакцин гэжээ

Та бүхэн Меrck-ийн тухай үнэн түүх ба үйлдсэн гэмт хэргүүдийг ньhttp://www.newstarget.com/Merck.html уншиж болно.

 Мөн өөр нэг сайтад хэвлэснээр
Монголын эмэгтэйчүүдийн 80 хувь нь хөхөнцөр вирусийн халдвар тээж явдаг ч бүгд өвчилдөггүй. Манай халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн яриагаар бол хөхөнцөр вирусийн эсрэг вакцин зайлшгүй хэрэгтэй. Гэтэл АНУ-д ийм вакцинаас болж олон охид амиа алдсан тухай мэдээлэл гадны цахим сайтуудаар дүүрэн байна. “Gardasil” вакцин хийлгээд нас барсан 21 настай Мегений ээж энэ вакцины эсрэг уриалга гаргажээ. “Олон эмэгтэйчүүдийг үхэлд хүргэсэн “Gardasil” вакциныг зогсооход туслаач” хэмээн охидоо алдсан ээжүүд чин сэтгэлээсээ гуйж байна. Ийм зовлонтой олон ээжийн дүрс бичлэгийг интернэтийн “Youtube” сайтад байрлуулжээ. Тэр бичлэгийг үзсэн, хөөрхий эхийн яриаг сонссон бол Эрүүл мэндийн яам, асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтнүүд шалтгааныг нь хайх ёстой байсан. “Gardasil” эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгааг энэ дархлаажуулалтыг удирдан явуулах мэргэжилтнүүдийг гаргаж өгнө үү хэмээн хүсэхэд “Баталгаа өгөхгүй. Бид ДЭМБ-ын зөвлөмж болгосон вакциныг нэвтрүүлдэг” гэж хариуцлагаас зайлсхийв. Тариа нь онц сайн юм бол тарихдаа алдаа гаргасан байж болно. Ямартай ч баталгаатай, зөвшөөрөлтэй гэж итгэл төрүүлээд байгаа ДЭМБ-аас учир шалтгааныг нь асуухад болохгүй юмгүй. ДЭМБ-аас шахсан болгоныг ард иргэддээ туршихыг зөвшөөрч болно гэж үү. Энэ вакциныг Америкт анх нэвтрүүлснээс хойш 4-5 жилийн дараа л судлаачид, хагацал үзсэн иргэд хор нөлөөг нь мэдэрч эхэлжээ.

-2008 оны есдүгээр сард Jasmine нь GARDASIL вакцины анхны тунг тариулсан. Вакцин хийлгэснээс хойш сарын дараа түүний гарын арьс хуурайшиж шархлан улмаар үү гарч эхлэв. Тэрээр арьсаа эмчилж байх явцдаа вакцины хоёр дахь тунг тариулжээ.Тариулснаас хойш түүний гар нь чимчигнэн мэдээ алддаг,толгой нь байнга эргэдэг болсноос гадна хэвлий орчимдоо зовиуртай, өвдөлттэй болсон байна. Тэрээр ой санамжаа алдаж эхэлжээ.2009 оны гуравдугаар сарын 17-нд вакцины гурав дахь тун хийлгэсэн ба түүнээс хойш охины биеийн байдал бүр дордсон байна.Түүний гар, хөл нь чимчигнэн өвдөхөөс гадна цээж нь хүчтэй өвдөж,зүрхний цохилт нь түргэсдэг болов. Тэрээр ой тогтоолт санамжаа алдсан ба энгийн хялбар зүйлийг ч ойлгож хариулт өгч чадахаа больсон байв.  2009-9-22-нь Jasminе-ий амьдралын сүүлчийн өдөр байлаа, тэрээр унтахаар хэвтээд энэ хорвоог үүрд орхисон байлаа.18-хан настай эрүүл, чийрэг байсан жирийн охин *GARDASIL* вакцины хохирогч болж, залуугаараа хорвоог орхисон байна.

http://truthaboutgardasil.org/ сайтад мэдээлснийг орчуулан хүргэлээ.
Эх сурвалж
www.natural  news.com Jasmine Renata, New Zealand.
http://truthaboutgardasil.org/
https://www.facebook.com/groups/408213675891792/permalink/429420530437773/
http://www.ubman.mn/documentary-films/41-nowadays-actualy-problems/106-vaccinate

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж