![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг танахаар төсөвт заасан нь буруу. Үнэхээр хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бол хүүхэд бүрт сар тутамд олгохоор төлөвлөсөн 20 мянган төгрөг өгөхөө больж оронд нь сургууль, цэцэрлэг барьж өгөх талд Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илэрхийллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ