Эрүүл мэндийн сайд Н.Удвал маргааш 10.00 цагт Эрүүл мэндийн яаманд зарим аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газрын Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулахаар болжээ. Уг уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын асуудлын талаар санал бодлоо солилцох юм байна. Ийнхүү зарим аймгуудын нөхцөл байдалтай видео хурал хийж танилцах нь асуудлыг шуурхайгаар шийдвэрлэхийн тулд цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой болох тухай албаныхан мэдээлж байна.
У.БОЛОР