Залуу дуучин Жастин Биберийн уран бүтээл болоод түүний хувийн амьдралыг нь сонирхох олон мянган шүтэн бишрэгч байдаг. Тэрбээр сүүлийн үед шинэ шивээс хийлгэсэн тухайгаа фенүүдтэйгээ хуваалцсан байна. Өдгөө 18 настай залуу од цээжин тус газраа хааны титэм дүрс бүхий шивээсийг хийлгэжээ. Жастин өөрийн шивээс хийлгэж байгаа зургаа фенүүддээ сонирхуулах үүднээс Twitter хуудсан дээрээ зургуудаа тавьсан байна. Жастин энэхүү шивээсээ хийлгэх тухай гурван хоногийн турш бодсон гэнэ. Жастин өнгөрсөн долдугаар сард Японы үндэсний хөгжмийн билэг тэмдгийн дүрс бүхий шивээс хийлгэсэн юм. Харин тэр дараагийнхаа шивээсийг хөлөн дээрээ хийлгэнэ хэмээн фенүүддээ ам алдаж байжээ.
Э.Анхтуяа