Баянхонгор аймагт мах боловсруулах үйлдвэр баригдаж эхэлжээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор бүс нутагт 50 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулах аж. Мөн иргэдийг баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэх гэнэ. Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 100 бод, 500 орчим бог нядлах ба гүн хөлдөөх зоорь нь 400 тоннын хүчин чадалтай байх гэнэ. Энэ нь нийт нядалсан малын махны тал хувийг хөлдөөх чадалтай гэсэн үг юм байна. Тус үйлдвэр махыг ангилах, савлах, мөн дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэж, боловсруулах хүчин чадалтай байхаар хөрөнгө төсөв нь батлагджээ. Мөн тус үйлдвэр нь өлөн боловсруулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх цехтэй байх бөгөөд олон улсын стандартын төвшинд боловсруулан бэлтгэх аж. Мах боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлж буй бөгөөд 2015 он гэхэд бүрэн ашиглалтад орох гэнэ.
Э.САР