Мэргэжлийн хяналтын газраас хэрэгжүүлж буй “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн хүрээнд “Хүнсний чанар, аюулгүй байдал, ургамал хорио цээрийн хяналт” сэдвээр аймгуудын мэргэжлийн хяналтын байгууллагуудын хүнс, ургамал хамгаалал, хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид, лабораторийн шинжээчид, бизнес эрхлэгчдийг хамарсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын гол зорилго нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисийн зөвшөөрөгдөх хэмжээ, үзүүлэлтийн талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт мэдээлэл, орчин үеийн лабораторийн шинжилгээний багаж хэрэгсэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөж ажиллах зохистой дадлын талаар ойлголт, мэдлэг өгөхөд оршиж байгаа аж. Сургалт Ховд, Дархан-Уул аймагт бүсчилсэн хэлбэрээр явагдаж байгаа аж.
Э.САР