Монгол банк өнөөдөр /есдүгээр сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Энэ үеэр арилжааны банкуудаас 37.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгол банк нийт саналын 80 хувийн саналыг биелүүлж, 30 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар 85.5 сая юань худалдан авах санал ирсний 70 хувь буюу 60 сая юанийг арилжжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР