Хоёр зам хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Хоёр зам хаалттай байна

Нийслэл хотын зам засварын ажил хийгдэж байгаа тул одоогоор хоёр зам хаалттай байна.

Үүнд:
-Их тойруугийн замыг хэсэгчилэн хааж замын ажлыг хийхээр төлөвлөсөн ба энэ удаад 100 айлын уулзвараас дөрөвдүгээр дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замыг хаасан байна. Уг замыг өнгөрөгч баасан гаригийн 23 цагаас маргааш өглөөний 07 цаг хүртэл  хааж, энэ хугацаанд замын хучилтын ажлыг хийх аж. Иймд энэ хугацаанд  жолооч та бүхэн 100 айл- 32-ын тойрог гэсэн замыг сонгон яваарай.

-Нэгдүгээр хорооллын аюулгүй тойргын замын хойд хэсэг хаалттай байна.  Уг замыг өнгөрөгч баасан гаригийн 22 цагаас ирэх лхагва гариг буюу 19 -ны 07 цаг хүртэл  хаажээ.  Иймд хэрэв та зүүн талаасаа явж байгаа бол гуравдугаар эмнэлгийн урд талын уулзвараар зүүн гар тийш эргэн  урд талын зорчих хэсэгт орон баруун зүгт зорчино. Хойд талаас ирж буй жолооч та нэгдүгээр хорооллын хойд талын замыг сонгох боломжтой аж. Харин нэгдүгээр хорооллын хойд зам ачаалал ихтэй байх энэ өдрүүдэд бага насны хүүхдийг авто зам дээр тоглох, гүйх зэргийг хориглон хараа хяналт тавихыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж