НИТХ-ын төлөөлөгчид лекц сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

НИТХ-ын төлөөлөгчид лекц сонслоо

Нийслэл хот нээлттэй болох уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Нийслэлийн бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгаж, иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн иргэний танхимыг ажиллуулж эхлэсэн. НИТХ хуралдаж, шууд Ардчилал буюу иргэдийн оролцоо, иргэний засаглалын талаар журам боловсруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд Швейцарын Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж байгаа Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал доктор Андрэас  Ауар, судлаач эрдэмтэн Корзин Бизац нар Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчидөд иргэдийн оролцооны шилдэг туршлагуудаас танилцууллаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж