Фредди Меркури “Ууртай шувуу”-нд хувилав

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Фредди Меркури “Ууртай шувуу”-нд хувилав

Урлагийн ертөнцийн домог болсон алдарт дуучин Фредди Меркуригийн төрсөн өдөр есдүгээр сарын 5-нд тохиодог билээ. Энэхүү баяртай холбогдуулан Rovio компани Ууртай шувуудын гэр бүлд Фредди Меркуригийн төрхтэй өхөөрдөм шувууг хүндэт гишүүнээр нэмсэн тухай мэдээлжээ.

Хааны титэм зүүсэн, ширвээ сахал бүхий шар шувуугаар дуучныг дүрсэлж, хөгжилтэй үйл явдал бүхий богино хэмжээний анимейшн бүтээсэн байна.

Мөн энэхүү Фредди Меркуригийн ууртай шувууны зураг бүхий цамцыг худалдаанд гаргаад байгаа ба бүх орлогыг түүний нэрэмжит, ДОХ-ын эсрэг буяны санд хандивлах гэнэ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж