Мадагаскарт малын хулгайчдыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Мадагаскарт малын хулгайчдыг хөнөөжээ

Мадагаскарын нэгэн тосгоны оршин оршин суугчид “dahalos”  хэмээн нэрлэгдсэн малын хулгайчдын бүлэглэл рүү дайрч,  ойролцоогоор 100 хүнийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Мадагаскарын албаныхан энэхүү хэргийн улмаас тосгоны иргэд рүү тус бүлэглэл хариу дайралт хийхээс сэргийлж, хамгаалалтдаа авсан байна. Мөн энэхүү мөргөлдөөний улмаас тосгоны 12 оршин суугч гэмтэж бэртэн “зебу” үүлдрийн 98 үхэр хулгайлагджээ. Сүүлийн үед Мадагаскарын зүүн хэсэгт тус үүлдрийн үхрийн үнэ өссөнөөс малын хулгай гарах нь ихэссэн байна. Тиймээс Мадагаскарын аюулгүйн албаныхан тус улсын зүүн хэсгийн ойгоор орогносон олон зуун зэвсэглэсэн хулгайчид руу дайралт хийжээ. Энэ үеэр олон тооны цагдаа, малын хулгайчид амь үрэгдэж, 100 гаруй малын хулгайч баривчлагдсан байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж