Ливаний лалын Шийт урсгалын улс төрийн байгууллага болох Хезболлахийн удирдагч Хассан Насралла өчигдөр буюу даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ тус бүлэглэлийг өндөр идэвхит химийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг эрс няцаажээ. Тэрбээр химийн зэвсэг үйлдвэрлэж бусдын эсрэг халдах хүмүүнлэг бус үйлдэл хийх санаа бидэнд байхгүй хэмээн үндэсний “Al-Mayadeen” телевизээрээ мэдээлсэн байна. Түүнчлэн тэрбээр цааш мэдэгдэхдээ лалын шашинтны гол тулгуур багана болсон Шариатыг зөрчих хүмүүнлэг бус үйлдэл хийх нь бидний хувьд зүй ёсны бус хэрэг хэмээн мэдээлжээ. Лалын шашны Шариат буюу хууль нь Коран судар болон Суна-д агуулагдсан бүхий л номлол хоригууд дээр үндэслэгддэг аж. Израйлийн цэргийн хүчнийхэн Хезболлахыг өнгөрсөн долдугаар сард химийн зэвсэг үйлдвэрлэж, Сири улсад нийлүүлсэн хэмээн мэдээлсэн юм. Гэсэн хэдий ч Хезболлахын удирдагч Хассан дээрх мэдээллийг ийнхүү эрс няцаажээ.
Э.АНХТУЯА