Hyundai Motor’s ажилчдынхаа цалинг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Hyundai Motor’s ажилчдынхаа цалинг нэмнэ

Өмнөд Солонгосын хамгийн том авто машин үйлдвэрлэгч “Hyundai” корпорацийн “Hyundai Motor"s” групын үйлдвэрчний эвлэл өчигдөр буюу даваа гаригт ажилчдынхаа цалинг нэмхээр болсныг мэдэгджээ. Учир нь “Hyundai Motor"s”-ийн үйлдвэрчний эвлэлээс удирдлагууддаа цалингаа нэмүүлэх шаардлагыг хүргүүлсэн бөгөөд компанийн удидлагууд дээрх саналыг дэмжиж, цалингийн шинэ гэрээ байгуулахаар болсон байна. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн мэдээлснээр дээрх гэрээнд ажилчдын үндсэн цалинг 5.4 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү гэрээг хийснээрээ тус компани түүхэндээ хамгийн ихээр цалингаа нэмсэн тохиолдол болжээ. Түүнчлэн Hyundai Motor"s-ийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байгаагаар энэ оны долдугаар сараас хойш тус компанийн ажилчид олон янзын ажил хаялт зохион байгуулсны улмаас 82 000 авто машины гэрээгээ цуцалсан байна. Харин шинжээчид ажил хаялт ажилчдынхаа цалинг нэмэхээс илүү хямрал дагуулж болдгийг Hyundai Motors-ийн удирдлагууд олж харсан учраас дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хэмээн үзжээ. Үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн долоо хоногт дээрх саналыг удирдлагадаа хүргүүлж байсан бол ийнхүү цалин нэмэх асуудал нааштай хариу сонсчээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж