Төрийн албаныхны эрх ашгийг хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхны эрх ашгийг хамгаална гэв

“Монголын Зүүний хүчний холбоо”-ноос төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь энэхүү холбооноос Төрийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор хөдөлгөөн өгнүүлэх гэж буй аж. Тус холбооны удирдлагууд ярихдаа “Монгол төрийн өдөр тутмын  үйл ажиллагааг явуулдаг хариуцлагатай алба бол төрийн албан хаагчид байдаг. Төрийн албан хаагчаар дамжуулан Монгол төрийн амгалан тайван оршин тогтнох үндэс бий болдог” гэлээ.

Шинээр бүрдсэн Засгийн газар төрийн албан хаагчдын шат шатны халаа сэлгээний болон  томилгооны асуудлыг тодорхой бус  явуулж байгааг тус холбооноос эсэргүүцэж  буй ажээ. Төрийн албан хаагчдын халаа сэлгээг хийх гэж байгаа бол тэрийгээ ил тод хийхийг  Засгийн газраас шаардлаа. аж байгаа аж. Энэ оны наймдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар баталсан 8,9-р тогтоолоор 10-аад яамны төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх шийдвар гаргасан юм байна. Гэтэл энэ халаа, сэлгээг төрийн албан хаагчид мэдээгүй дам яриагаар сонссон байх  жишээтэй гэнэ. Иймээс төрийн албан хаагчдын халаа сэлгээг  нээлттэй болгож, хэвлэл мэдээллээр дамжуулан ил тод  болгох ёстой гэв. Тус холбооноос эхлүүлж буй төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнийг төрийн бус байгууллагууд дэмжин нэгдэж байгаа гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж