Гэхдээ эл хуулийн төслөөр санал хураахын өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд “Эл төслийг санаачилсан нь сайн хэрэг ч, олон согог байна, эл согогийг олонхийн бүлэг парламент дахь бусад улстөрийн намуудтайгаа зөвшилцөж засах ёстой атал хүч түрэмгийлж асуудлыг шийдэж ирлээ” хэмээн мэдэгдлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд “Сонгуулийн хуулийг ойлголцож, зөвшилцөж батлах ёстой байдаг, УИХ дахь улстөрийн намууд. Гэтэл түрэмгийлэх байдал хэтэрлээ. УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон парламентын гишүүд наадмын дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж баталгаажуулдаг. Гэтэл хүч түрсээр наадмын өмнө тангараг өргүүлсэн, УИХ-ын даргыг мөн түрэмгийлж байгаад Засгийн газраа байгуулсан, энэ мэтчлэнгээр асуудал болгонд түрэмгийлж цаашаа явж болохгүй. Парламент дахь бүх намын бүлгүүд байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцож байж хууль батлагдах ёстой, ийм ардчиллын зарчмыг барихгүйгээр түрэмгийлэх нь онцгүй үр дүнгүүд гарах эрсдэлтэй” гэлээ.
Одоо харин чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.